Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, нийт тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүлэв.
Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь тэмцээнд Казакстан, Узбекистан, Энэтхэг, Монгол Улсаас 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорих байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Англи улсын иргэн Филипп Гарднер тэмцээний нээлтэд оролцсон.
Тэмцээний үйл ажиллагаа амжилттай эхлэн явагдаж байгаа бөгөөд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар тоглолтын эхний нүүдлийг хийж тамирчдад амжилт хүссэн юм.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд 2015 оны 08 дугаар сарын 14-ний тодорно.
Дашрамд сонирхуулахад энэхүү тэмцээн нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоолоор зохиогдож байгаа юм.