Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсоноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө, 14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн хүрэл, Ц.Анударь 8 насанд мөнгө, Б.Алтантуяа 10 насанд хүрэл, 14 насанд Т.Номиндалай хүрэл, Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртэж нийт 3 мөнгө 8 хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилтаар тэмцээнээ өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаа.
Эх сурвалж:www.tusgaar.mn