2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой халдварт өвчин, осол гэмтэл, хими болон цацрагийн хордлогын мэдээлэл албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1384 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 495 (35.7%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
8 дугаар сарын 12-нд ШУТ-д хүний Коронавирүст халдварын давтан эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг хийж, Буянт-Ухаа боомт дахь хилийн нэвтрэн орох цэгийн хяналтын асуудлыг шийдвэрлэнэ.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 02-ны байдлаар дэлхийн 10 улсад 27964 хүн өвчилж, 11354 (40.5%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ