Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа

97cf7686d4dac3af765e9a070f24174cНийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг  жендэрийн мэдрэмжтэй болгоход зөвлөх чиг үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороонд ажлаа тайлагнадаг орон тооны бус нэгж байна.  Нийслэлийн хэмжээнд жендэрийн эрх тэгш  байдлыг хангах талаар  явуулж  буй үйл ажиллагаатай танилцах, энэ  чиглэлийн  хууль  тогтоомж, тушаал, шийдвэрийн биелэлтэд  хяналт тавих, түүнтэй  холбогдсон асуудлаар нийслэлийн Удирдлагын  зөвлөлд  санал, дүгнэлт оруулах юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн үндэсний хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг салбар хорооны дарга Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …