Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ

DSC_0492УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын бүтцийг өөрчлөх, МАН-ын сайдуудыг “чөлөөлөх”, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн батлах гээд зорилтоо эхнээсээ хэрэгжүүлж байна.

Удаан хугацаанд дуншсан Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  хаалттай дэгээр хэлэлцсэн юм.

Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа.

Сүүлийн 20 жилд УИХ-аас таван удаа өршөөлийн хуулийг баталж байсан. Тодруулбал 1991, 1996, 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан гаргасан. Хамгийн сүүлд буюу 2009 оны хуулиар гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх чөлөөтэй болсон байна. Харин энэ удаа мөн л төдий тооны хүн өршөөлөөр суллагдана.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Комиссын даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Орлогч даргаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүүг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар нарыг багтаахаар тусгасан байна.

Дашрамд дурдахад Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …