Николь Шерзингер шинэ найз залуутай болжээ

5b32aa05eceeb970bigБарууны хэвлэлүүдэд сүүлийн хэд хоногийн туршид Америкийн R’nB дуучин Николь Шерзингер шинэ найз залуутай болсон гэх мэдээлэл гарах болов. Энэ удаа үзэсгэлэнт бүсгүйн найз залуугаар Их Британийн залуу атлаа чамгүй нэрд гарсан хөгжимчин, дуучин Эд Шираныг тодруулсан аж. Шерзингер “Формула-1” уралдааны нисгэгч Льюис Хэмилтонтой чамгүй дотно байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн сараас цахим сүлжээнд Николь, Эд нарын хамтдаа авахуулсан гэрэл зургууд тавигдах болсон юм. Гэхдээ хүмүүс үүнд онцгой ач холбогдол өгөөгүй. Учир нь, Эд шоу бизнесийн ертөнцөд хамтдаа ажилладаг олон тооны найз бүсгүйчүүдтэйгээ хамт авахуулсан гэрэл зургаа интернэтэд байнга тавьдаг билээ.

Харин одоо бол Николь бүсгүйн Инстаграм дээр байршуулсан нэгэн гэрэл зураг дарин дээр давс нэмэв. Тэр гэрэл зураг дээр тэрбээр Эдын нурууг нуруугаараа налж зогсох аж. Олон нийт тэднийг дурлалт хос болсон хэмээн зарласан ч алдартнууд өөрсдөө энэ мэдээллийг үгүйсгэж, мөн нотлож өгөхгүй байгаа гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …