Хязаалан гарааны зурхайгаас эргэлээ

hyzaalan Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдлөөд байна. Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын 294 алтан туурт тоосоо өргөхөөр бүртгүүлэн мордсон. Хязаалан барианы зурхайгаас будлиангүй сайхан /18 км/ эргэсэн байна.

Эдэн дотор өнгөрсөн жилийн зүүн бүсийн аман хүзүү Халтарын Аюушжавын шарга, улсын наадам болон говийн бүсийн айраг ААУ Б.Сүхбаатарын хээр, говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн хонгор, мөн говийн бүсийн аман хүзүү МУАУ Д.Хишигжаргалын бор, өнгөрсөн жилийн улсын наадмын айраг Өвөрхангай аймгийн АУ Т.Ганзоригийн хар, энэ жил Сүхбаатар аймгийн аварга хүлэгт түрүүлсэн Л.Нармандахын бор зэрэг хурдан хүлгүүд морджээ.

 Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …