Зайсангийн уугуул иргэдийн газар дээр хууль бусаар хашаа барихыг завдав

25b6d26c99a9721819bea06fcd444eafӨнгөрсөн саруудын хэвлэлийн баатар яах аргагүй БОНХАЖ-ын  сайд /асан/ Д.Оюунхорол байв. Учир нь тэрбээр Зайсангийн аманд 1968 оноос хойш амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн асуудлыг шийдвэрлүүлж, жаран жил хөөцөлдөөд өнөө хэр авч чадаагүй газрыг нь өмчлүүлж өгөхөөр болсон юм.

Мэдээж мөн ч олон жил хөөцөлдөж, үе үеийн төрийн удирдлагуудад хүсэлт хүргүүлсэн байсан ч горьдлого нэгэнт тасарч байсан Зайсангийн уугуул оршин суугчдад энэ мэдээ туйлаас сайхан мэдээ байсан. Ямарсайндаа л энэ мэдээ цацагдах төдийд л сайдыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтан авч, баярын нулимстай, магтаалын үгсийг чамгүй урсгасан. Ингэж эвий буурлуудын буянтай сайхан дүрийг ашиглаж, иргэдийн сэтгэлийн учгийг хөндөж чадав.

Гэтэл бодит амьдрал дээр нь очиж сурвалжлахад ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны 1-р хэсгийн ердөө 182 айл өрх газрын гэрчилгээгээ авсан байна. Тус хороонд өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд 600 өрх айл 4000 гаруй иргэд амьдарч байгаа. Хэдийгээр эдгээр иргэд нийслэлийн хаягжилттай ч тэдний амьдарч буй газрынх нь зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа нь тэднийг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудын дарангуйлалд ороход хүргээд байгаа аж.

8f6f37c7e3b32d141cce13dcbd5bb0be

Тодруулбал, 11 дүгээр хороонд тусгай зөвшөөрөл бүхий “Мухар-Улиас” ХХК нэгдүгээр хэсгийн айл өрхийн амьдардаг газартай кадастрын зургаа давхацуулан авсан байна. Тус компани газраа тэлэх гээд өнгөрсөн шөнө буюу 2015 оны 8-р сарын 11-нд хоёр шаланз хашаа ачиж ирснийг оршин суугчид эсэргүүцэхэд 30 гаруй харуул хамгаалалтын залуус иргэдийг айлган сүрдүүлсэн байна. Харин дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай арга хэмжээ авч үймээнийг намжаажээ

9db2f27cc705d545e41133cad8e4ee98

“Мухар-Улиас” ХХК нь тус газар үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлгүй бөгөөд бичиг баримт дутуу буюу гурвалсан гэрээ байхгүй аж. Гэсэн ч албан хүчээр хашаа барих гэж улайрч, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж тэр бүү хэл айлган сүрдүүлсэн бусармаг үйлдэл гаргажээ.

Цаашдаа энэ мэтээр Зайсанд зөвхөн бэл бэнчинтэй баячуудын хороолол болж, уугуул иргэд нь шахагдаж газаргүй хохирч үлдэх үү. Хэдий болтол оршин суугчид газраа нойр, хоолгүй газраа манаж хонох вэ?

d667a34dd2985b646657ba0667c111f1 d130264b2899c6f58cbb16b9ac4cd09c

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …