Д.Хишигжаргалын шарга хязаалан торгон жолоо өргүүллээ

421201245121545 Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд 294 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУАУ Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ. Түрүүлсэн шарга үрээ нь говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан буян юм байна.

Аман хүзүүнд говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн хонгор үрээ хурдаллаа. Энэ үрээ нь улсын наадам болон говийн бүсийн айрагт хурдалж байсан хурдан хүлэг юм. Айргийн гуравт А.Баярмагнайн бор, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Цагаачийн Баярхүүгийн цавьдар үрээ хурдаллаа. Айргийн тавт улсын наадам болон говийн бүсийн айрагт хурдалж байсан ААУ Б.Сүхбаатарын хээр үрээ хурдаллаа.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …