С.Ганбаатар гишүүн Дарханчуудыг Австралид 100% тэтгэлгээр сурах боломж олгожээ

australia УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар Австралийн  Сургалтын Тэтгэлэгт хөтөлбөрт Дархан-Уул аймгийн нийт иргэд, оюутан залуус хамрагдах боломжтой болжээ.

Хоёр орны хоорондын боловсролын болон судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, чадварлаг хувь хүнд ур чадвар, мэдлэг боловсролоо сайжруулах боломж олгоход уг тэтгэлэгийн зорилго оршиж байгаа юм байна. Австралийн сургалтын тэтгэлэгийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд АОУХА тэтгэлэгт оюутнууд сургалтаа дүүргэсний дараа эх орондоо эргэн ирж, хоёр жил ажиллах ёстой ажээ.

Австралийн Сургалтын тэтгэлэгт (АСТ)

Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхолтой Дархан-Уул аймгийн 18-аас дээш насны иргэд, оюутан залуусыг 2013 оны 05 дугаар сарын 24-ны дотор бүртгэх юм байна. АСТ нь ирээдүйн манлайлагчдын сэдэл, урам зоригийг хөхүүлэн дэмжиж, хувь хүний манлайлах чадамжийг хөгжүүлэн, Австрали болон хөгжиж буй орнуудын тогтвортой  харилцаа холбоо, түншлэлийг буй болгоход зориулагджээ.

Болзолт шалгуурууд

  • Дархан-Уул аймгийн иргэн байх.
  • Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Тэтгэлэгт өргөдөл мэдүүлэх үед ажлын туршлагатай байх
  • IELTS-ийн 5.0 ба түүнээс дээш оноотой дүйцэх англи хэлний түвшинтэй байх

Нэмэлт мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын албанд биеэр ирэх буюу 99084494 дугаарын утаснаас лавлах боломжтой юм байна.

 

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …