Хуучны орос “школа” гэж бид ярих дуртай. Тэндээс төрөн гарсан, түүнийгээ нутагшуулж чадсан уран бүтээлүүд Казахстаны кино урлагт чамгүй олон бий. Үүний нэг нь найруулагч Аханом Сатаевымийн одоогоос найман жилийн өмнө үзэгчдэд хүргэсэн Рэкетир уран сайхны кино. Тэгвэл тун удахгүй уг киноны хоёрдугаар анги орчин үеийн төрхийг агуулан дэлгэцнээ гарч эхлэх гэж байна.
Киноны өмнөх анги үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ сарын 21-нд манай улсын “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө”, “Хүннү молл” кино театруудын дэлгэцнээ гарах юм. Энэхүү кинонд Монголын талаас “Тэнгэрийн Модун” ТББ, “Брад брэнд”, “Хас медиа” энтертаймент хамтран ажиллаж байгаа бөгөөд монголын кино урлагаа гадны зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа аж.
“Рэкетир 2″ киноны найруулагчаар Акан Сатаев, зохиол дээр Тимур Жаксылыков ажилласан байна.
Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бохир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгачийн дүү өшөө хонзонд автсан Була гэрт нь ирнэ. Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очих болов уу? Ингээд албан ёсны трэйлэрийг хүргэж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn