“Хүннү Молл”-д “Байрны хямдрал” үзэсгэлэн зохион байгуулагдана

11897175_1110329198994993_668848039_nЕсдүгээр сарын 11,12,13-нд хэрэглэгчдэд нэн таатай гурван хоног тохиохоор болжээ.

“Lucky sale”-“Байрны хямдрал” экспо хэрэглэгч, бүтээн байгуулагч компаниудыг орон сууцны уян хатан үнээр холбох аж. Үзэсгэлэнгийн гурав хоногийн туршид Монголын топ компаниуд, шинэ орон сууц барьсан аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтуудаа танилцуулах юм. Орон сууцны онцгой хямдралууд зарлаж, санаанд оромгүй сюрпризүүдийг хэрэглэгчдэд барих учраас сүүлийн жилүүдэд зохиогдсон барилгын үзэсгэлэнгүүдээс эрс ялгарч, хэрэглэгчид эндээс хожих нь дамжиггүй.

“Lucky sale”-“Байрны хямдрал” үзэсгэлэнгийн санаачлагч нь Капитал удирдагч сан, Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МОСАХ, Elegance сэтгүүл ажиллаж байна.

Харилцах утас:  8809-7557,  9999-7752, 8818-8590, 9994-1845

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …