Нийслэлийн Дөрөвдүгээр амаржих газар хэзээ ашиглалтад орохыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Эх хүүхдийн 300 ортой төрөх эмнэлэг тулгамдсан асуудлын нэг болоод байна. Засгийн газрын шийдвэрээр концессын гэрээгээр хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн шийдвэрт нэр бүхий компани саналаа ирүүлж, барьж дуусгаад, тодорхой хугацаанд ашиглаад эргүүлэн улсын өмчид шилжүүлэх гэрээ хийнэ. Гэрээний үйл ажиллагаа үндсэндээ үргэлжилж байна. Эрүүл мэнд, спортын яам захиалагч талаасаа үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад гэвэл их удааширч байгаа.
-Гэрээгээ одоо болтол хийгээгүй хэрэг үү?
-Гэрээг тухайн компани аж ахуйн нэгж, Хөрөнгө оруулалтын газар дээр хийж байна. Гэрээг албан ёсоор хийж дуусаагүй. Энэ ажил цаашид удаашрах юм бол гүйцэтгэгчээр ажиллах компанийг өөрчлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавина.
-Товлосон хугацаагаараа хэзээ ашиглалтад орох ёстой байсан бэ.
-2015 онд гүйцэтгэлийн ажлыг хийх ёстой. Гэтэл гүйцэтгэлийн ажил өнөөдөр эхлээгүй байна. Тиймээс Дөрөвдүгээр амарих газар энэ онд ашиглалтад орох боломжгүй.
Эх сурвалж: www.unen.mn