Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ

89af88930c5c28de2336cc9185d5fb21Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард  125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750  мянган м2 талбайг цэвэрлэж,зэрлэг ургамлыг нь устгалаа.
Нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, 3 дугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын  2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.
Нийт 18000 урт метр ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөнд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …