#ХогBucketChallenge аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна.
Энэхүү аяныг цааш үргэлжлүүлж идэвхижүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарыг Монголын залуучуудын санаачлагыг дэмжин аянд оролцохыг урьж дуудаж байна.
Одоогоор дарга нараас дуудлага хүлээн авсан эсэх тухайгаа мэдээлээгүй байгаа юм.