Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр /
- Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай /
- Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам /
- Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай
- “Сүхбаатаар дүүргийн хуучин ашиглаж байсан гражийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн балансад шилжүүлэх”
- Барилга байгууламж бүртгэн авах тухай “МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн эзэмшиж буй барилгыг бүртгэн авах тухай”
- Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай / “Рендербау” ХХК, “Ялгуусан” ХХК, “Билэгт зам” ХХК, “Монгол элс” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК, “Дайей Пробис Монгол” ХХК, “Арц суврага” ХХК /
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
- “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
- Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Шагналд тодорхойлох тухай
- Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
- Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам/ асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.