“Алтан Овоо-100” дуу, шүлгийн уралдаан зарлажээ

  Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм байна.

Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай аж. Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөгийн шагналын сантай ажээ.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …