МУАУ Д.Хишигжаргал: Шарга хязаалангийнхаа түрүүгээр Манлайн болзлыг хангаад байна

hishigjargal uyach -За баяр хүргэе?
-Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
-Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай адуу вэ?
-Шарга үрээ даагандаа Ардын хувьсгалын 90 жилийн баяр наадамд аман хүзүүлж, Дундговь аймагт болсон “Эх мандал 2012” говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалж, энэ удаад ийнхүү түрүү магнай боллоо.
-Хаанахын адуу билээ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу байгаа юм.
-Баярлалаа. Сайхан наадаарай.

Эх сурвалж: www.todmagnai.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …