Гурван хүүхдийн ээж болсон топ модель Д.Пүрэвсүрэн уран бүтээлдээ эргэн оржээ

puujeeЗагварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болж загварын тайз болоод кино ертөнцөөс хөндийрөөд байгаа. Нэлээд олон дэлгэцийн уран бүтээлд жүжиглэж өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад авсан топ маань гэрийн эзэгтэй болоод нам гүм амьдрах болсон. Тэгвэл хэсэг хугацаанд сураг алдраад байсан Пүүжээ дахин загварын тайзнаа алхаж дэлгэцийн бүтээлд ч мөн ороод байна. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг гадаад улсад хийж байгаа бөгөөд түүнтэй хамтран “Мөрөөдлийн театр”-ын Батаа буюу Д.Баттөмөртэй хамтран тоглож байгаа юм байна.

11873365_880074952081628_3905473425133090976_nЭх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …