БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэ Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсны 70 жилийн ойд зориулж 6527 хоригдолд өршөөл үзүүлжээ.
Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дотор гэр бүлийн эзэмшлийн SK Group холдингийн тэргүүн Чой Тхэ Вон байгаа юм. Түүний эхнэр Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Ро Дэ Угийн охин билээ. 2013 онд бизнесмэн эр 40 гаруй сая доллар шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.
Тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хэ улс орны өмнө тулгараад байгаа зарим нэг асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгаа босгож, шинэ ажлын байруудыг бий болгохын тулд зарим нэг нэр бүхий бизнесмэнүүдийг өршөөх болсноо мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn