Ерөнхийлөгч хориг тавьлаа, харин гишүүдийн 3-ны 1 нь дэмжих эсэхийг хүлээе

f233e3b5dad0eb48065b91a91a46a8fcМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тохиож буй Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулж үг хэллээ. Тэрбээр энэ үеэрээ сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байсан Өршөөлийн хуулийн талаар маш хариуцлагатай нэг мэдэгдлийг хийсэн юм.

“Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” хэмээгээд Өршөөлийн хуульд албан ёсоор хориг тавихаа мэдэгдлээ.

Учир нь түүнд УИХ-аас баталсан хуульд хориг тавих эрх бий.

Ерөнхийлөгчийн бүхэлд нь болон хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн 3-ны нэг дэмжвэл тухайн заалт хүчингүй болно гэсэн үг юм.

 

 

 

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …