Аргын тооллын 8 сарын 15-ны бямба гараг, билгийн тооллын намрын тэргүүн хөх бич сарын шинийн 1-ны санчир гараг, 2 хар мэнгэтай, түлэх барилдлагатай, орторгуй суудалтай, их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5:54 цагт мандан, 20:06 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.