Өнөөдөр А.Нэргүйбаатар, Б.Бямбадорж нар барилдана

olloo_mn_1439613648_3gupauniikef9aupqr51rufm0u2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Салвадор-да-Бахиа хотын “Pan-American Judo Center” спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж 48 кг-ын жинд Г.Отгонжаргал барилдсан ч медальд хүрсэнгүй.
48 кг
1. Михо Игараши /Япон/
2. Ирина Борисова /Казахстан/
3. Оксана Ливач /Украин/
3. Милина Дадашева /ОХУ, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/
8. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 17 бөх барилдсанаас Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт Венэсуэлийн бөх Адрианна Кастилотой таарч түүнийг цэвэр яялсан ч дараагийн даваанд АНУ-ын бөхөд 7:8 онооны харьцаагаар хожигдсон. Өмсөх хийхэдэд нь шүүгч 2 оноог нь өгөөгүйгээс ялагджээ.

Харин өнөөдөр эрэгтэй 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн барилдаан болно. 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх А.Нэргүйбаатар, 74 кг-ын жинд ”Алдар” спорт хорооны бөх Б.Бямбадорж нар барилдана.

Г.Уянга
Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …