Өнөөдөр нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид хуралдана

9e8110133004865dce7c41c605d51bd0Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу өнөөдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр /
  • Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай /
  • Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам /
  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай
  • “Сүхбаатаар дүүргийн хуучин ашиглаж байсан гражийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн балансад шилжүүлэх”
  • Барилга байгууламж бүртгэн авах тухай “МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн эзэмшиж буй барилгыг бүртгэн авах тухай”
  • Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай / “Рендербау” ХХК, “Ялгуусан” ХХК, “Билэгт зам” ХХК, “Монгол элс” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК, “Дайей Пробис Монгол” ХХК, “Арц суврага” ХХК /
  • “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
  • “Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
  • Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Шагналд тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам/ асуудлыг хэлэлцэх юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …