Шүүгчийн шалгаруулалтанд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ

f989ebcc-21e6-4bc1-a9b0-7c61017ff1d8Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.

Бүртгэл www.shuugch-songon.mn хаягаар явагдана.

Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн иргэнийг дараах тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу.

1. Нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн

2. Өөрийн мэдээллийг дутуу болон худал мэдээлсэн

Нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэн бүртгүүлсэн нууц кодоо мартсан тохиолдолд шалгалтад оролцох боломжгүй болохыг анхааруулж байна.

Холбогдох мэдээллийг 70008041, 327697 утсаар холбогдон авна уу.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.08.17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …