Өнөөдөр болох үйл явдлууд /VIII.19/

download-4909:00 цагт: Дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Тус өдрийг зохион байгуулах ажлын хэсэг  Хангарди ордны 14 давхарт хуралдана. Та бүхэн ирж мэдээлэл аваарай.

09:30 цагт: Сүхбаатар  дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийн барилга барих шав тавих ёслолын үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 48-181 тоот хашаанд болно. Утас: 89221937

10:30 цагт: БНХАУ-ын Залуу бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч, Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч зэрэг 50 төлөөлөгч Монголын залуучуудын холбооны байранд хүрэлцэн ирнэ. Утас: 99763352, 88101990

11:00 цагт:  “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Оюутны Холбоо оюутны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, нийтийн тээврийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас 90064040    А. Азжаргал

12:00 цагт: Иргэний Зориг Ногоон Нам Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавьсантай холбогдуулан намынхаа байранд хэвлэлийн хурал зарлаж байна. Хаяг: Чингэлтэй дүүрэг. Оранж плаза 606 тоот. Утас 88069710

12:00 цагт: УБТЗ-ын шинэ удирдлагуудын хууль бус үйлдэл сургалтыг уландаа гишгэж байгаа талаар Тээврийн дээд сургуулийн багш ажилчдын түр хорооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: БЗД-ийн 13 дугаар хороонд хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаа төдийгүй барилгажилт явуулах Цагаан хуаран консалтинг компани Гэр хорооллын хөгжлийн газартай хамтран иргэдийг хохироож, луйвар хийж байгаа асуудлыг иргэдийн төлөөллүүд баримттайгаар илчлэх хэвлэлийн бага хурлыг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд зарлалаа.

18:00 цагт: “Эрүүл амьдрал-ухаалаг сонголт” соён гэгээрүүлэх сурталчилгаа, урлаг соёлын цэнгүүн Яармагийн автобусны эцсийн буудалд болно.

19:00 цагт: МУЭ-ийн шагналт зураач С.Энхамгалангийн бие даасан үзэсгэлэн манай Зайсанскуэр дахь үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах тул таныг хүрэлцэн ирж таалан соёрхохыг урьж байна. Оройн  19:00 цагт нээлтийн үйл ажиллагаа болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …