Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш эхэлнэ

f7cbe012ffe47a87f5d46abeb80f8e68Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Уг форумд БНХАУ-аас 20, Япон улсаас 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10 судлаач оролцохоор ирээд байгаа бөгөөд форумын сэдэв нь MICE жуулчлал буюу олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн жуулчлалыг Улаанбаатар хотод хөгжүүлэх асуудал байх юм. Бизнес жуулчлал нь жилийн турш явагддаг тул өвөлдөө зогсонги байдалд ордог аялал жуулчлалын салбар, түүнтэй хамааралтай хөгждөг бусад үйлдвэрлэл, үйлчилгээг улирлын хамаарлаас гаргах бодит шийдэл гэж үзэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт нийслэл хотыг бүс нутгийн бизнес жуулчлалын нэг төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Улаанбаатар хот дэлхийн хорь гаруй хоттой шууд нислэгээр холбогддог, Ази-Европыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, сүүлийн жилүүдэд дээд зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний байгууллагууд олноор байгуулагдаж байгаа зэрэг нь дээрх төрлийн жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нийслэл хотын захиргаанаас бизнес, ажил хэргийн зорилгоор жуулчлагсдыг татахын тулд Улаанбаатар хотын 4, 5 одны зэрэглэлтэй зочид буудлуудтай хамтран жил бүрийн арван нэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэл өрөөний үнийг 50 хүртэл хувиар бууруулан сурталчилгаа явуулж, нийслэл хотын захиргаа, харьяа байгууллагууд олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтуудыг аялал жуулчлалын идэвхгүй улирлуудад зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байна. Ингэснээр зуны саруудад тээвэр, зочид буудлын хүрэлцээгүй байдал, хэт ачааллыг сааруулж, улирлын хугацааг уртасгах боломжийг бүрдүүлж байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй уг форумын үеэр “Зүүн хойд Азийн экотуризмыг хөгжүүлэх нь” сэдвийн дор олон улсын залуу судлаачдын форум болно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …