Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпийн зуны наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2015 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэхүү наадамд нийт 177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид 9 өдрийн турш нийт 25 спортын төрлөөр 30,000 сайн дурын ажиллагсад 5000 хүндэт зочид, 500,000 үзэгчид 2000 хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, 27 спортын талбайд боллоо.
Манай Улсаас 14 тамирчин хөнгөн атлетик /гүйлт, бөөрөнцөг шидэлт/, ширээний теннис, жудо гэсэн төрлүүдээр оролцoн тамирчид маань 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Үүнд:
Хөнгөн атлетик 100м Магвансүрэн Даваажаргал Мөнгө 720,000
Хөнгөн атлетик 100м Баттогтох Номиндарь Хүрэл 480,000
Хөнгөн атлетик 100м Чандмань Дүүрэнжаргал Хүрэл 480,000
Хөнгөн атлетик бөөрөнцөг Бумхүү Тулга Хүрэл 600,000
Жүдо бөх Баярсайхан Мягмарсүрэн Алт 960,000
Жүдо бөх Мөнгөнчимэг Тэмүүлэн Мөнгө 720,000
Жүдо бөх Болдбаатар Энхмаа Алт 960,000
Жүдо бөх Цэвээнжав Мөнхбаяр Мөнгө 720,000
Ширээний теннис Улаан Нинжбадам Мөнгө 720,000
Ширээний теннис Улаан Нинжбадам Алт 960,000
Ширээний теннис Батбаяр Ерөөлт Хүрэл 480,000
Ширээний теннис Гансүх Бодь-Эрдэнэ Алт 960,000
Мөн Хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтэнд Энх-Амгалангийн Алтжин, Хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтэнд Энхбаярын Тэмүүлэн, Ширээний теннисний хамтарсан багийн төрөлд Байгалмаагийн Дөлгөөн нар тусгай байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.
Ийнхүү наадамд амжилттай оролцож медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу батлагдсан мөнгөн шагналын “Батламж” гардууллаа. Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд хэлсэн үгэндээ “Тусгай олимпид амжилт гаргасан тамирчид болоод бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэхэд зориулсан тодорхой хэмжээний төсвийг 2016 оны төсөв төсвөлгөөнд тусган оруулахад анхааран ажиллахаа уламжиллаа.