“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл оролцох аж. Өнөөдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов, ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба болон Монголын шатрын холбооны удирдлагууд уулзлаа.
Албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 19.30 цагт “Хүннү молл” цогцолборт болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Дэлхийд чансаа өндөртэйд тооцогдох тус тэмцээний бэлтгэл хангагдаж, тамирчидаа хүлээж авч эхэлсэн байна. Сонирхуулахад Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөнө. Харин Монгол Улсаас Сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багын 50 тамирчин оролцох юм.
Олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилтууд зэрэг арга хэмжээ болох аж.
эх сурвалж: tusgaar.mn