Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

0- aaaalogo_shine2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчин: 

Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.

Өвчтөний биеийн байдал хэвийн, биеийн халуун 36,30С, артерийн даралт 100/60мм.муб, судасны цохилт 1 минутад 65 удаа, амьсгал-20 удаа.

Сумын Засаг даргын захирамжаар гадна хөл хориог цуцалж, эмнэлэгт хөл хорионы дэглэм үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх;

Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. 8 дугаар сарын 17-ны өдрөөс сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 8 дугаар сарын 19-ний өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжин эмчлүүлж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Боом өвчний сэжигтэй тохиолдлын мэдээг дэлгэрэнгүй мэдээлэх

Шаардлагатай гэж үзвэл эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх.

Томуу, томуу төст өвчин:

Улсын хэмжээнд 8 дугаар сарын 10-аас 16-ны хооронд 103698 хүн амбулаториор үйлчлүүлсэний 2212 (2.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. ХӨСҮТ-д нийт 27 сорьц хүлээн авч шинжилсэнээс 4 (26%)-д риновирүс, 1 (7%)-д бокавирүс, 1 (7%)-д энтеровирүсийн ген тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …