Люмино хамтлагийн “Он цагийн хэлхээс” бэлэн боллоо

32_9a5ae263994bb89e608669b54ca48b6d0e638c88Энэ сарын 21-нд “CROCUS EVENT HALL”-д бие даасан тоглолтоо хийх гэж буй Люмино хамтлагийн тухай өгүүлэх богино хэмжээний баримтат кино бэлэн болж, үзэгчдийн хүртээл болоод байна.

Монголын хөгжмийн дээд шагнал “Пентатоник”-ийн 4 удаагийн шагналт тус хамтлаг  анх 1998 онд 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол 2000 оноос хойш өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар үлдэн уран бүтээлээ туурвих болсон.

Уг кинонд Люмино хамтлаг хэрхэн байгуулагдсан талаар өгүүлж, байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл урлагийн тогоонд 20 шахам жилийн хугацаанд чанагдахдаа ямар замыг туулж өнгөрүүлсэн талаар товч бөгөөд тодорхой өгүүлнэ.


А.Док Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …