Монголын туялзуур сэлэмний холбооноос ирэх есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хотноо Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус холбооноос саяхан болсон туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн ДАШТ үеэр манай улсад болох тэмцээний урилгыг 35 улсын туялзуур сэлэмний холбооны удирдлагуудад гардуулсан байна.
Тэгвэл энэ тэмцээний хүрээнд Олон улсын олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель Монголд ирээд байгаа юм.
Клаудия хоёр хоногийн өмнө МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн “РИО 2016” олимпийн наадамд оролцох заллагыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөрийг удирдан, сургалт семинар явуулсан байна.
Тэгвэл өчигдөр Цонжин болдог дахь Чингисийн хөшөөний дэргэд Монголын туялзуур сэлэмний холбооноос санаачлан жүжигчин Б.Амарсайхан, сэлэмчин хатагтай Клаудия Бокель нар үзүүлэх тулаан хийлээ.
Eagle.mn