Шуурхай мэдээ: Хоёр Солонгосын хилд буудалцаан боллоо

43104d34fd2120ee4ff494f2b0922f55Хэдхэн цагийн өмнө Өмнөд, Хойд Солонгосын хил дагуу буудалцаан болсон тухай БНСУ-ын “Ёонхап” агентлаг мэдээллээ. Хил орчимд болсон уг буудалцааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй бөгөөд үйл явдал ердөө хэдхэн цагийн өмнө болсон аж.

БНСУ-ын хэвлэлд бичсэнээр тус улсын хилийн хяналтын радарт Хойд Солонгосын тусгай хүчнийхэн илэрсэн байна. Хэрэг явдал баруун хил орчимд болсон бөгөөд өдрийн 03:52 цагийн орчимд хилийн зурвас орчимд хоёр ч удаа буун дуу дуугарчээ. Хойд Солонгосын зүгээс гал нээх үед өмнөдүүд хариуд нь буудаагүй аж. Одоогоор БНСУ шуурхай онц байдал зарлаж, нөхцөл байдлыг ажиглаж буй гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …