Нийслэл концессийн гэрээгээр ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгууллаа

p19t72m6q76u9178l1t9tiod2r62Монгол Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” болон 2010 онд баталсан Концессын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хот хүн амынхаа өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах, иргэдэд хүрэх дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан ашигтай түншлэн ажиллаж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдээд байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/31 дүгээр тогтоолоор 37 төсөл бүхий “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлагдаж,  2015 оны 82 дугаар тогтоолоор 9 төсөл нэмэгдэн  нийт 46 төсөл  /барилга байгууламж, орон сууцны салбарын 3, авто зам, тээврийн салбарын 9, боловсрол, соёл урлаг, биеийн тамирын салбарын 20, эрүүл мэндийн салбарын 9, инженерийн дэд бүтцийн болон бусад салбарын 5/ хэрэгжиж байгаагаас  2014 онд дараахь 7 концессын гэрээ байгууллаа.
p19t72m6q817s314ch1n6n12kj126t4
  1. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл,
  2. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам,
  3. Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл /ХУД/,
  4. Ахмадын сувилал /ХУД/,
  5. Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих,
  6. Налайх дүүрэгт Хүүхдийн хөгжлийн төв,
  7. Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт  бага оврын цэвэрлэх байгууламж барих  төслүүдийн  концессын гэрээ байгуулж батлагдсан график, ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор дахин 7 төслийн  онцгой эрх /концесс/ олгох гэрээ байгуулахаар шийдвэрлэсний дагуу  дараах төслүүдийн концессын гэрээг байгуулж байна. Үүнд:
  1. Баянзүрх  дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  21 дүгээр цэцэрлэгийн хуучин байрыг буулган шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барих төсөл – “Рендербау” ХХК-тай,
  2. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд   100 хүүхдийн цэцэрлэг барих төсөл-   “Монгол элс” ХХК-тай,
  3. Сонгинохайрхан дүүргийн 60 ортой Ахмадын сувиллын барилга барих төсөл – “Аваргатосон рашаан сувилал” ХХК-тай,
  4. Өвөр Гүнтийн 11 км авто зам барих  төсөл – “Арц суврага” ХХК-тай,
  5. Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам  шинээр барих төсөл – “Ялгуусан” ХХК-тай,
  6. Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7,36 км авто зам  барих төсөл – “Билэгт зам” ХХК-тай,
  7. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл – “Даией Пробис Монгол” ХХК-тай.

 

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …