1. Өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 22-ны “Бямба” гарагийн 15:00 цагт хороодын нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон алба хаагч нээж, Нийслэл хотын амьдрал, нөхцөл байдал, “Хөршийн өдөр” арга хэмжээг тэмдэглэхийн ач холбогдол, гарах үр дүнгийн талаар танилцуулна.
Хугацаа: 15:00 цагт
2. Оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох боломж бүрдүүлнэ.
Хугацаа: 15:30 цагт
3. Хөршүүдийн дундаас арга хэмжээг удирдан зохион явуулах ахлагчийг томилох ажиллагаа.
Хугацаа: 10 минут
4. Томилогдсон ахлагч “Хөршийн баяр” арга хэмжээг удирдамжид заасаны дагуу зохион явуулна.
АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
Хугацаа : 2015.08.22-ны өдрийн Бямба гаригт
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хорооны иргэд, оршин суугчдыг хамруулна.
Нэг. Бэлтгэл ажлын хүрээнд
1.1. “Хөршийн өдөр” арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэр дээрээ зохион явуулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар 5-8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж нийслэлийн удирдлагыг мэдээллээр хангасан байна.
Хариуцах нь: Дүүргийн Засаг дарга нар
1.2. “Хөршийн өдөр” арга хэмжээ болох тухай зар хүргэх, сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийслэлээс хүргүүлсэн гарын авлага, танилцуулгын материалыг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд, хүн олноороо цугладаг газруудаар байрлуулан иргэдэд тарааж ажлыг хариуцан ажиллах.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
1.3. “Хөршийн өдөр” арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан аль болох олон газар, цэгт /Хотхон, СӨХ, Гудамж, хэсэг мөн хүн ихээр цугладаг газрууд, ус түгээгүүрийн газар гэх мэтийг түшиглэн зохион байгуулж болно./ иргэдийг өргөнөөр оролцуулан иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлсэн байдлаар зохион явуулж үр дүнг 2015 оны 08 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг дүүргийн Засаг дарга нар хариуцаж, нийслэлийн Засаг даргын тамгын газар нэгтгэгдэнэ.
Хариуцах нь: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
1.4. Хороо бүрт 80х180 см хэмжээтэй “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг сурталчилсан зурагт самбар, А-5 хэмжээтэй гарын авлага материал 320 ширхэг, А-4-н хэмжээтэй материал 65 ширхэгийг 8 дугаар сарын 20- ны дотор хүргүүлэх бөгөөд дүүрэг, хороод өөрсдийнхөө нөөц бололцоогоор арга хэмжээ зохиох цэгийнхээ тоогоор дээрх загварын дагуу өмнө хийлгэсэн газраар олшруулж болно.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
1.5. “Хөршийн өдөр” арга хэмжээний талаар – Телевизээр ярилцлага өрнүүлэх
-Сонинд нийтлэл бичүүлэх. /Дэлхийн улс орнуудын жишиг зохион байгуулалтын талаар болон “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар/
– Цахим хуудсуудаар сурталчлах, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан хэсгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
1.6. Арга хэмжээнд шаардлагатай техник аппаратурыг хорооны Иргэний танхимаас, ширээ сандлыг СӨХ болон иргэдээс гаргуулах ажлыг зохион байгуулна.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга нар
1.7. “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэх, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдах “Хөршийн хяналтын бүлэг”-үүдийг бүртгэх ажлыг зохион байгуулна.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
1.8. Тухайн дүүрэг хороодоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлын Төлөөлөгчдийг урьж оролцуулах тэдний дэмжлэг туслалцааг авах ажлыг зохион байгуулж болно.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга нар
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1 “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд дүүрэг, хороодоос авсан санал судалгааг үндэслэн арга хэмжээ зохион байгуулагдах цэг бүрт ажиллах алба хаагчийг томилж үүрэг чиглэлээр ханган ажиллах.
Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
2.2. “Хөршийн өдөр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас арга хэмжээ болж байгаа цэг бүрт хариуцсан дүүрэг, хороо, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж сурталчилгааны самбарыг байрлуулан, танилцуулга материалыг тарааж “Хөршийн өдөр” арга хэмжээний хөтөлбөрийн дагуу зохион явуулна.
Гурав. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд
3. “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахдаа иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч дараах арга хэмжээнүүдээс хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй:
– Гадаадын орнуудын туршлагаас авч хэрэглэх;
– Иргэдийг өөрийн тарьсан ногоо, болон сүү цагаан идээ гэх мэт эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргуулах;
– Тухайн дүүрэг, хороондоо амьдардаг олны танил хүмүүсийг урьж оролцуулах, алдаршуулах, тэднээр дамжуулан иргэдэд Нийслэл хотын түүх, соёл, өв уламжлал, бусад зүйлийг сурталчлуулах ажлыг зохион байгуулах;
– Иргэдийн дунд шатар, даам, сагс, хөл бөмбөг гэх мэт тэмцээн, уралдааныг зохион байгуулах;
– Иргэдийн сонирхлын хүрээнд хийгддэг зүйлсээр үзэсгэлэн гаргуулах; /Марк, тэмдэг, киноны цуглуулга, уран зураг, хатгамал, таримал цэцэг, гар урлалын бүтээлүүд гэх мэт байж болно/
– Тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа оюунлаг хүмүүсийг оршин суугчдад танилцуулах цаашид иргэд сонирхлоороо нэгдэн баг бүлэг байгуулах ажлын эхлэлийг тавих.
– Томоохон худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж арга хэмжээ болж байгаа цэгүүдэд тэдний бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжоор ханган иргэдийг цуглуулах оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах;
– Хариуцсан нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар сургууль, цэцэрлэгийн элсэлт бүртгэлийн талаар мэдээлэл хийлгэх;
– Хороодод байгуулагдсан Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлгэх;
– Өрхийн эмнэлгүүдтэй хамтран иргэдэд үзлэг, зөвлөгөө өгүүлэх, шинжилгээ хийх зэргээр иргэдийг аль болох өргөнөөр хамруулах ажлыг зохин байгуулах нь зүйтэй.
Дөрөв. Бусад ажлын талаар
4.1 “Хөршийн өдөр” арга хэмжээний танилцуулгыг авч нэгтгэх
Хариуцах нь: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
4.2 “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын зурагтай танилцуулга, мэдээлэл, үр дүнгийн талаарх тайланг 2015 оны 08 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн нэр дээр ирүүлнэ.
Хариуцах нь: Дүүргүүдийн Засаг дарга нар