Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

0- aaaalogo_shine2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: 

Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. 8 дугаар сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон. 8 дугаар сарын 12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн. 8 дугаар сарын 17-нд сумын эмнэлэгт, 19-нд аймгийн НЭ-т шилжин эмчлэгдэж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна (Зураг хавсаргав).

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;

Өвчний сэжигтэй тохиолдлын мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг ханган ажиллах.

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 33 дах долоо хоногт улсын хэмжээнд мэдээлэгдсэн халдварт өвчний хам шинжийн дотор цочмог цусархаг суулгалт 45.2%-ийг эзэлж байгаа нь сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн байна (Дүрслэл хавсаргав).

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Суулгалт өвчин нэмэгдэж байгаа тухай албан бус сувгаар мэдээлэгдэж буй үйл явдлын мэдээг тандах, баталгаажуулах.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …