Анистон ихэр хүүхэд тээж байна

2ak126akhudhb9jnno5uiu80r7Жүжигчин Женнифер Анистон , Жастин Терокс нар өнгөрсөн долоо хоногт Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ.  Сүйт бүсгүй хуримынхаа үеэр ямар брэндийн даашинз өмссөн нь өчигдөр ил болсон. Тэгвэл “Women’s day” сэтгүүл жүжигчин бүсгүйг ихэр хүүхэд тээж байгаа хэмээн мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” дамжууллаа.

“Анистон гэдсээ том болохоос нь өмнө амжиж хуримаа хийсэн” хэмээн Тероксын найз “TMZ”сайтад ярьсан байна. Өмнө нь Анистонг жирэмсэн болсон гэх мэдээлэл гарч байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг жирэмсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч худлаа болох нь сарын дараа тодорхой болсон юм. Жүжигчин бүсгүй “Cake” киноныхоо гол дүрд тоглохын тулд 10 кг нэмжээ.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …