Төрийн банкны Сайхан шахаанууд

1440338226_screen-shot-2015-08-23-at-23.38.49Төрийн мөнгө ёолдоггүй гэж нэг аймаар үг бийдээ! Төрийн банкны мөнгө ёолдггүйг түмэн шидээр нь үзэж байгаа Д.Батсайхан гэгч этгээдийн тухай хэдэн өгүүлбэр холбохгүй бол шударга ёс, хууль дүрэм журам гэдэг зүйл зүгээр л цаас мэт санагдах нь эмгэнэлтэй.

Төрийн банк гэдэг нь Монгол Улсын төрийн мөнгөний зохих хэсэг эргэлдэн, иргэдийн гар дээр цалин, тэтгэвэр болон очиж байгаа юм. Хувьцаа эзэмшигч нь мэдээж Монгол Улсын иргэд та бид мөн.

Тэгвэл энэ банкны эдийн засгийн чадвар ямар байгаа вэ? Хэлхэд маш хүнд. Хадгаламж, Анод, Зоос гээд дампуурч алга болсон, үй олон найдваргүй болсон зээлүүд, Монгол Газарын босс, Жастын Батхүү нарын толгой эргэм олон наймаа найдваргүй гэрээнүүд, барьцаа гэх овоолсон шороонууд бүгдээрээ өнөөдөр Төрийн банкинд буй.

Энэ банкны эзэд тэгвэл Монголын ард түмний мөнгөнд хэр ариг гамтай ханддаг вэ?

Хэлхэд үнэхээр хэцүү! Яагаад гэвэл Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Нягтлан бодох А.Цэцэгсүрэн нар 6 сараас хойш “Шилэн данс”-аа хөтлөөгүй.

“Шилэн данс”-ны тухай хуулиар бол :

3.4.Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.

5.3.Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.

6.4.4.таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;

6.4.5.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;

6.9.Арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлж болно.

9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.

9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.

9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

10 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөн төсвийн байгууллагын албан тушаалтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

10.2.Энэ хуулийн 3.1.1-д зааснаас бусад энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын албан тушаалтан шилэн дансны тухай хууль тогтоомж зөрчсөнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан байгууллагыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

10.4.Энэ хуулийн 5.4-т заасан журам батлагдаагүй нь байгууллага, албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

хэмээн хангалттай цаг хугацаа, зориулалт, иргэн хүн хүртэл Шилэн дансны тухай хуулийн дагуу зохих хяналт шалгалтын байгууллагуудад гомдол гарган хянуулах эрхтэйг заасан байдаг.

Тэгвэл Шилэн дансаа хөтөлдөггүй, хурлын самбар 50 сая төгрөгөөр авдаг, 4-8 оролттой свич 26 саяар авдаг, анти-вирус лицензийг 178 саяар худалдан авсан, Windows server лиценз 244 саяар авсан гээд тоочоод байвал санаанд багтамгүй, гайхмаар, зарим худалдан авалтууд нь арайчдээ гэмээр өндөр үнийн дүнтэй байгаа нь ард иргэдийн мөнгөнд Төрийн банкны дарга удирдлагууд хэрхэн хандаж байгааг хангалттай харж болохоор байна.

Ийнхүү Төрийн банкны сайт, Шилэн дансны сайтруу 1 цаг өнгийхөд өчнөөн аймшигийг харж болохоор байна. Төрийн мөнгө ёолдоггүй, Төрийн банкны захирал солигддоггүй, АТГ ажлаа хийдэггүй, Аймшигтай шахаанууд өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юу гэж ойлгох вэ?

Нарийн ярьвал Д.Батсайхан нь АН-ын гишүүн. Бүүр тодруулвал Алтангадас фракцын гишүүн. Ирэх 2016 онд Завхан аймагт нэр дэвшихээр яригдаж, Завхан тийш гүйдэлтэй болсон нэгэн бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгаалалтанд байдаг тул тэр юунаас ч хэнээс айдаггүй гэгддэг. Ерөнхий сайд ч түүнийг “Шилэн данс”-аа хөтлөхгүй байж чадтал нь эрхлүүлдэг нь эндээс мөн харагдаж байна.

Шилэн данс бол хууль! Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Монгол Улсын хуулийг зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцох цаг нэгэнт иржээ.

Төрийн банкны Шилэн дансны хамгийн сүүлийн үеийн хэзээ оруулсан нь үл мэдэгдэх  мэдээллүүдээс:

1

1440337562_screen-shot-2015-08-23-at-21.14.03 1440337567_screen-shot-2015-08-23-at-21.13.48 1440337627_screen-shot-2015-08-23-at-21.14.511440337623_screen-shot-2015-08-23-at-21.15.14

1440337582_screen-shot-2015-08-23-at-21.27.09

Эх сурвалж: tsag.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …