Хошин урлагийн бүсгүйчүүдийн царайлагт ордог ТВ коктайл хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш одоо хэрнэ ганц бие явж байгаа. Тэрээр “A capella” хамтлагийн дуучин Одкотой нэр холбогдож байсан юм. Мөн хамтлагийнхаа гишүүн Цоомоотой нэр холбогдож байсан. Гэтэл өнөөх Цоомоо нь Цэнд-Аюуштай ижил нэртэй бүсгүйтэй үерхэдэг байсан нь ийн андууралд хүргэсэн гэдэг. Түүний хамгийн удаан хугацаанд үерхсэн залуу нь Сайханхангай гэх нэгэн. Жүжигчин бүсгүйд маань заяаны хань болох хүн нь хамгийн гол нь түүнийг хайрладаг, ухаалаг байгаасай гэж боддог байна. Түүнээс биш нүүр царай нь ч юм уу өөр бусад зүйлс нь гол биш хэмээн хэлсэн аж. “Эрчүүдийн хувьд ноён нуруутай, хүн чанараа гээгээгүй, зорьсон зорилгодоо үнэнч залуу бол эмэгтэй хүнд хань болно шүү дээ ” гэдэг аж Хүүхэд байхаасаа л спортоор хичээллэдэг байсан тэрээр гүйхээс гадна чөлөөт, жүдо, бокс, хөлбөмбөгөөр хичээллэдэг байжээ. Мөн спортын төрлөөс хөл бөмбөгийн шигшээ багийг дэмждэг. Гадныхнаас Испанийн Барселона багийг дэмждэг гэнэ лээ.
Эх сурвалж: Agshin.mn