Цэргийн дүйцүүлэх албан хаагчид гүнзгийрүүлэх шатны сургалтад хамрагдана

21dad1ba272c44b01221ceb9cdd57e98Нийслэлийн Засаг даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/686 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд  дараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна

Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
Хоёрдугаар хэсэгт  Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
Гуравдугаар хэсэгт  Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга, хоёрдугаар хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл, гуравдугаар хэсгийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга  дэд хурандаа  Ж.Энхбат нар тус тус хариуцан ажиллана. Сургалтад  шаардагдах  зардлыг дүүргийн ЗДТГ-аас гаргах бөгөөд дээрх ажлын гүйцэтгэлд  нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …