Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болголоо

57433e8da4d31640ea95d76a9eb1d9a9Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Дүүргүүдийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол барилга угсралтын үйл ажиллагааны зөвшөөрлийн зөрчилтэй  хэд барилга байгууламж байгааг дуулгалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт зөвшөөрлийн зөрчилтэй долоон байгууламж байгаа бол, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт хоёр барилга байгууламж нэмэгджээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Сүүлийн өдрүүдэд зохих зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлэх явдал нэмэгдэж байна.  Тиймээс нийслэлийн холбогдох агентлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, судалгаа гаргаж зөрчлийг тухай бүрт нь холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэх”-ийг үүрэг болголоо.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгох,  зарим замуудад замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад үүрэг болгов.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, тус дүүрэгт байрлах Москва хорооллын 9-р байрны гадна дулаалга нурж, иргэд оршин суугчид хүндхэн байдалтай байгааг өнгөрсөн шуурхайгаар танилцуулсан. Энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй байна гэж мэдээлэв.
Энэ асуудлын хөрөнгийн асуудлыг яаралтай шийдэж, иргэдийг хохиролгүй болгох, тухайн барилгыг барьсан гүйцэтгэгч болон, хүлээн авсан Улсын коммиссын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэйг Засаг даргын орлогч санууллаа.
Мөн энэ үеэр нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж энэ онд хэрэгжүүлж байгаа  зам засвар,  барилгын ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил  Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил гүйцэтгэж байгаагаас дийлэнхи нь хугацаандаа дуусгахаар ажиллаж байна. . Мөн зуслангийн чиглэлийн замууд  энэ оны 10 сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад орно гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …