Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

527cceda12fc78cb386790ea21abcd94Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.  Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …