“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

1440389747_hevlel-2Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн шүүхүүд онлайнаар холбогдон оролцлоо.

Шүүхэд олон нийтийн хяналт хэрхэн хэрэгжиж байна вэ?

Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад иргэдийн оролцоо чухал. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохын хэрээр шүүхийн үйлчилгээн дэх олон нийтийн хяналт нэмэгдэж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд гол нөлөөг үзүүлдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот тогтоолоор батлагдсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц нэгдсэн бодлоготой төлөвлөхөд чиглэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ил тод байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээг нэмэгдүүлэх, шүүх шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох зорилт тавьсан. Мөн шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулахаар тусгасан.

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдэд шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн талаарх холбогдох мэдээллээр хангах, сурталчлах, шүүхийн тамгын газартай хамтран иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах замаар тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх, Шүүхийн шийдвэрийн цахим санг бий болгож судлаач эрдэмтэдээс эхлээд хүссэн хэнд ч шүүхийн шийдвэрийг нээлттэй болгож анализ хийх, сургалт, судалгаанд зориулан ашиглах боломжийг бүрдүүлэн, шүүх хуралдааны явцыг заавал шүүх хуралдааны танхимаас биш шүүх дэх нээлттэй шүүх танхимаас шууд ажиглах боломжийг бүрдүүлэн, ёс зүйн хяналтыг шүүхийн үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна хөндлөнгийн байгууллагын ажиглалт, Хууль, хяналтын байгууллагуудтай мэдээлэл солилцох, ард иргэдээс санал хүсэлтийг төрөл бүрийн хэлбэрээр хүлээн авч судлан дүгнэлт хийх, шаардлагатай ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх замаар тулгамдаж буй өөрчлөлтүүдийг хийн ажиллаж байна.

Үүний үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл 20 хувиас 60 хүртэл хувь өссөн.

1440389702_hevlel-1

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 300-гаад нэр дэвшигч бүртгүүлжээ.

“Шүүх байгуулах тухай хууль” 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тус хууль батлагдсанаар шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Сум дундын 29 шүүхийг 50 болгосон, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 аймагт дагнан байгуулагдсан буюу Сэлэнгэ, Булган аймгуудад шинээр байгуулагдсан.

Ийнхүү хууль өөрчлөгдсөнөөр гарсан нэг онцлог нь сум дундын шүүхийн шүүгч иргэний маргаан, эрүүгийн хэргийг аль алинийг шийддэг байсан бол сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэргийн шүүх гэсэн бүтэц, зохион байгуулалттай болсон.

Ингэснээр анхан, давах, хяналтын шатны аль ч шүүхийн шүүгч тухайн хэрэг, маргааны төрлөөр дагнан шийдвэрлэх бүрэн боломжтой болсон. Энэ нь “шүүхийн үйлчилгээ”-г олон нийтэд илүү чанартайгаар хүргэх нөхцөл улам бүр дээшилж байгааг харуулж байна.

Бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон ч өмнөх “Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу батлагдсан орон тоонд өөрчлөлт ороогүй.

Тус хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны шүүхийн нийт 40 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүргэсэн.

Нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэлх хугацаанд цахимаар явуулсан, шалгалтыг 2015 оны 09 дүгээр сард зохион байгуулна.

Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн 300 орчим хүний өргөдөл, баримт бичгийг хүлээн аваад ажиллаж байгаа аж.

 

 

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …