Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно

  Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.

Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар зүүн баруун талын жигүүрийг магнлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарч ирлээ. Ийнхүү үндэсний бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр үргэлжлэх юм.

Та бүхэн сайхан наадаарай…
www.URLAG.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …