Ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

1440397023_111Шүүгчийн ганцаарчилсан сургалт хэсэг хугацаанд завсарласны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн сургалтанд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нар хамрагдлаа.

Сургалтанд хамрагдсан шүүгчид суралцах төлөвлөгөөний дагуу “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөн шалгах зарчим, шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа”, “Гэр бүлийн холбоотой хэрэг маргаан дахь эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчин, анхаарах асуудал” гэсэн сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа.

Сургалтын төгсгөлд тус сургалтанд хамрагдсан шүүгчид өөрсдийн сонирхсон чиглэлээр, ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлсэнд талархал илэрхийлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд “Гэр бүлийн эрх зүй” 2014 он номыг дурсгав.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …