Гурван жилийн өмнө Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьснаас эхлээд саяхан батлагдах хүртэл нь МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль гэх хардлага дагаж байв. Ингэх ч үндэслэлтэй. Учир нь, уг хуулийн төслийг хамгийн анх түүний үнэнч “албатууд” болох Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд санаачилан өргөн барьсан юм. Өршөөлийн хууль батлагдсан хувилбараараа хэрэгжих юм бол намын даргынх нь сонгогдох, томилогдох эрх сэргэх учраас тэдний хувьд магадгүй энэ хууль бүрэн эрхийнхээ хугаwаанд хийсэн хамгнйн том ажил нь болох байх. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бадарчин баярлах болоогүй” гэдгийг сануулж Өршөөлийн хуульд хориг тавьчихсан.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрд хуулийн дагуу орж ирэх хугацаа тодорхойлогдоно. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй тохиолдолд тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших, бүр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ирэх ч боломжтой болох юм. Харин УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд 2016 оны сонгуульд ч нэр дэвших эрхгүй болох магадлалтай. Үүний учрыг тайлбарлахын тулд Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн ямар зүйл заалтад хориг тавьсныг эргэн сануулъя.
Ерөнхийлөгч өршөөлд хамруулахгүй байх хэргүүдийг зүйлчилсэн дөрөвдүгээр зүйлийн 4.1, өршөөлд хамрагдах хэргүүдийг тодорхойлсон долоодугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан. Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэжээ. Энэ нь ялаас бүрэн чөлөөлнө гэсэн үг юм. Ялаас бүрэн чөлөөлөгдөхгүй ч хоёр жилийн ялыг нь хасах хэргүүдийг зүйлчилсэн 5.1-д нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэхлэхийг зохион байгуулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, өршөөлд огт хамруулахгүй хэргүүдийг зүйлчилсэн 9.1-д нь цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онд аюултай гэмг хэрэггнээр тооцогдсон, эх орноосоо урвах, тагнуул хийх, төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, зэвсэгт үймээн дэгдээх, хорлон сүйтгэх, хорлон саатуулах, хүнийг санаатай алах, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах, хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, хүн хулгайлах, барьцаалах, худалдаалах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндэх, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, зандалчлах, терроризм, терроризмыг санхүүжүүлэх, тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах цацраг идэвхт бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, хэрэглэх газрыг зохион байгуулах, агаарын хөлөг авч зугтаах, илт гэм буруугүй хүнийг сэжиггаээр тооцох ^штагдагчаар татах, ял шийтгүүлэх, эрүү шүүлт тулгах, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргүүдийг багтаажээ.
Өөрөөр хэлбэл, МАХН-ын даргын шүүхээс ял сонссон албан тушалаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэргийг өршөөлд хамруулахаар хуульчилсан юм. Ерөнхийлөгч үүнийг эсэргүүцэн өршөөлд хамрагдахгүй байх дээрх гэмт хэргүүдийн жагсаалтад хээл хахууль авах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, завших, үрэгдүүлэх гэмт хэргийг оруулах зорилгоор хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн энэ хоригийг УИХ хүлээж авах юм бол албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн болон авлигын гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлд хамращахгүй юм. Ингэсэн тохиолдолд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн хэргээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгогдох эрх хэзээ сэргэх гэдэг асуулт гарч ирнэ.
Шүүх түүнд 2012 онд 2.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хязгаарласан. Ерөнхийлөгч уулчлал үзүүлж биеэр эддэх 2.6 жилийн ялаас нь чөлөөлсөн хэдий ч нэмэгдэл ял болох төрийн албанд ажиллахыг хориглосон ял нь хүчинтэй хэвээр үлдсэн юм. Гэхдээ тэрхүү гурван жилийн хугацаа нь түүний шүүхээс ял сонссон өдөр буюу наймдугаар сарын 2-нд дуусжээ. Гэсэн хэдий ч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь сэргэхгүй юм байна. Учир нь, сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дотор буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т “Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэж заажээ. Эрүүгийн хуулийн
78.2, 78.3-т ялгүй болсон буюу ялгүйд тооцох үндэслэлийг дараах байддаар тодорхойлжээ.
78.2. Дор дурдсан этгээд дараахь тохиодцолд ялгүй болно:
78.2.1 .тэнсэж хянан харгалзсан, хорих ял онощуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.2. ХӨНГӨН гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.3. хүндэвтэр гэмт хэрэгт ял шийггүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.4. хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба юмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.5.онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба юмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйддээгүй.
78.3.Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүхээс ял сонссон гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарах юм байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 78.2.4 дүгээр зүйлийн дагуу бол түүнийг найман жилийн дараа ялгүйд тооцох нь. Гэхдээ энэ хугацааг хүлээхгүйгээр 78.3-аар сонгогдох эрхээ сэргээх боломжгой ажээ.
С.ШИЙЛЭГТӨМӨР “ҮНДЭСНИЙ ШУУДАН”