Ким Чен Уныг уучлалт гуйхыг шаардав

5qle7pdb4spbal05v65esjnobiӨмнөд Солонгосын удирдлагууд ямар ч сануулгагүйгээр гал нээж, олон зуун хүнийг айдаст автуулсаныхаа төлөө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг уучлалт гуйхыг шаардсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Хоёр Солонгосын Батлан хамгаалахын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр харилцан гал зогсоох шинэчилсэн гэрээг амжилттай байгуулсан ч Пхеньян, өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй Ким Чен Унтай холбоотой суртал ухуулгын шинж чанартай мэдээ, мэдээллийг зогсоохгүй бол хариу гал нээхээ сануулаад байгаа юм.

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Удирдагчтай холбоотой мэдээллийг Өмнөдийн хэвлэлүүд нэн даруй зогсоохгүй бол Хойдууд гал нээсээр байх болно” гэж мэдэгджээ. Харин Сөүлийн удирдлагууд “Ким Чен Ун эхэлж гал нээснийхээ хариуцлагыг хүлээж, олон улсаас уучлалт гуйхгүй бол суртал, ухуулгын шинжтэй мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн цацсаар байх болно” гэж хариу мэдэгджээ.

Хоёр улсын удирдлагууд “Дайнаас татгалзах, харилцан бууж өгөх гэрээ”-г байгуулахаар зорьж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Гэрээний эхэнд хоёр улсын удирдлагууд 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны улмаас хагацсан гэр бүлийг дахин уулзахаар тохиролцож чадсан хэмээн Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Квон-жин мэдэгджээ. Тэрбээр “Хоёр тал хэлэлцээр хийхээр зорьж байна. Эхний ээлжинд дайны улмаас хагацсан гэр бүлийнхнийг уулзуулахаар боллоо. Уулзалт хэзээ болохыг Пхеньяны тал шийдэх болно” гэж хэлжээ.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …