Бадрал даргаа, төсвийн мөнгийг үргүй зарцуулж ханахгүй байна уу

11911768_989888784395083_923437889_nҮе үеийн хот, дүүргийн  дарга нарын “мөнгө иддэг” газрын нэг нь Сэлбэ гол бололтой. Өмнө нь Сэлбэ голыг  тохижуулах нэрээр хэдэн тэрбумын зардлыг төсвөөс гаргасан ч үр дүнгүй болж, үүнийг удирдаж байсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь гадаадад эрдэм сурахаар мордсон гэдэг. Бодвол Сэлбэ голын тохижилт нэрээр олсон мөнгөө үрэхээр гадагшаа явсан юм биз.

Гэтэл саяхан Сэлбэ голын дээрх Арслантай гүүрийн хажууд усан хөшиг хийсэн нэрээр яаруу сандруу тууз хайчилсан нь нэрээр хотын захиргааныханыг шүүмжлэлт өртөх шалтгаан болсон. Тэртэй тэргүй бороо хургүй жилдээ бол хатаж тасрахдаа тулсан Сэлбэ голын дээрх Арслантай гүүрэнд хотын удирдлагууд 70 сая төгрөгөөр Усан хөшиг нэртэй “гоожуур” хийсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Нэгэнт шүүмжлэлд өртсөн бантсан дарга нар Арслантай гүүрний ойр орчимыг тохижуулах, усан толио үүсгэх нэрээр дахин зардал чирэгдэл гаргаж, угаас сэхэл авахаа больсон Сэлбэ  голын усыг чулуугаар боож, тэнд нь хог шавар овоорох нөхцлийг бүрдүүлж байна.

Тэгээд ч манайхан Солонгос улсын Хан мөрөн дээгүүрх усан хөшгийг дуурайх гээд сүр дуулиантай нээлт хийн эв хавгүй барьсан усан хөшиг сүүлийн 3 өдөр ажилласангүй. Гэтэл дээр нь усан толио байгуулна гээд газар шорооны ажил хийсээр байх юм.

Энэ ажилд хэдий хэмжээний зардал гаргаж байгааг хотын удирдлагууд тайлбарлана биз ээ. Үүний оронд хүрэлцээ муутай цэцэрлэг сургууль гэх мэт ард иргэдийн амьдралд ашиг тустай асуудалд анхаарлаа хандуулвал ямар вэ гэж хотын дарга нарт үг дайх байна.

11013616_981138571907284_6881048679223356216_n 11056633_981138541907287_9028689017637105385_n 11949432_981138495240625_6264042086179116132_n 11953278_981138478573960_9161362736900146471_n (1) 11954637_981138501907291_280182935777719933_n

А.Гал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …