Улаанбаатарт 30 хэм дулаан

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар халуун байна.

2015 оны наймдугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс болон Дорнод Монголын тал нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …