Байгууллагууд өөрийн хөрөнгөөр дугуйн зогсоол байгууллаа

b8a39bd32f753dc6529b040d4f8ffa64Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 276 аж ахуйн нэгж, байгууллагын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллажээ.

Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар  5631 м2 талбайг зүлэгжүүлж, 61638 м2 талбайг цэвэрлэн, барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, хаяг реклам, явган хүний зам, талбай, дугуйн болон авто машины зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, нийт 650.4 сая төгрөгний тохижилтын ажил хийсэн 94 байгууллагад “Инээмсэглэл” наасан.
Орчны тохижилт, цэвэрлэгээг хангалтгүй биелүүлсэн 24 аж ахуйн нэгж байгууллагад “Гахай“ нааж, хугацаатай үүрэг даалгавар өгсний дүнд 23 байгууллага зөрчил дутагдлаа арилгаж, орчны тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан болно.
Харин тохижилт, цэвэрлэгээндээ анхаараагүй Люксор ХХК-ийн “Люксор” баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах удирдамжийн дагуу 2,12,15 дугаар хороодын худалдааны 13, нийтийн хоол үйлдвэрлэлийн 5 нийт 18 аж ахуйн нэгжид тодорхой хугацаатай тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах үүрэг даалгавар өгснөөр 107,3 сая төгрөгний тохижилтын ажлыг гүйцэтгэсэн. Байгууллагын гадна, дотор орчны тохижилт, цэвэрлэгээний өөрчлөлт, явцыг ажлын хэсэг фото зургаар баримтжуулсан.
Ажлын хэсэг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж унадаг дугуйн зогсоолыг байгуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Байгууллагуудад шинэ санал санаачлагаа танилцуулан ажилласнаар “Сант-Асар” ХХК, Улаанбаатар хотын Нацагдоржийн нийтийн төв номын сан, Грийт-Импайр ХХК-ийн “Их Монгол”ресторан, Царамтрейд ХХК-ийн “Царам” хүнсний дэлгүүр, Говь түшээ ХХК-ийн “Бүрд зах”, Номин тав трейд ХХК-ийн “Номин супермаркет” зэрэг 7 газар дугуйн зогсоол хийсэн. Зам тээврийн Яам, Алтан жолоо ХХК-ийн Сансар 32 худалдааны төв, Сонгино хангай ХХК-ийн Миний дэлгүүр нь тохижилтын ажлын төлөвлөгөөндөө унадаг дугуйн зогсоолыг байгуулах төсвийг тусгаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүн 12 дугаар хорооны Засаг дарга Ц. Долгормаагийн санаачлагаар “Бүтээлч ажлын өдөр” –ийг 7 хоногийн 5 дахь өдөр болгон зарлаж, “Ая тухтай, амар тайван, ажил үйлсээ хийж, шилдэг үйлчилгээг нэвтрүүлцгээе” уриатайгаар байгууллага, аж ахуйн нэгжээр бүтээлч ажлын дэвтэр аялуулсан. Үүний үр дүнд “Бүтээлч ажлын өдөр” –ийн зар, хийсэн ажлын мэдээг фото зургаар баримтжуулж, урсдаг самбараар сурталчлан, уриалгыг иргэдэд тараах ажлыг хийсэн. Ингэснээр бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд , аж ахуйн нэгжүүд идвэхитэй оролцож байна. Мөн хорооныхоо ажлын байранд цэцэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, “Эко орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Хорооныхоо траншейны тагийг “Смайл” болгож будах ажлыг санаачилан зохион байгуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Уралдаанд идэвхи зүтгэлтэй, санаачлагатай, үр дүнтэй ажилласан байгууллагууд:

  1. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА
Аж ахуйн нэгж, байгууллага Тохижилтонд зарцуулсан хөрөнгө, мян.төг Цэвэрлэсэн талбай, м2 Ногоон байгууламж үинээр хийсэн талбай м2
1 Зам тээврийн Яам 180.000.000
2 12-р хороо 1560000 8600 644
      2.ХУДАЛДААНЫ ТӨВ
1 Говь түшээ худалдааны төв 5795000 1800 36
2 Алтан жолоо худалдааны төв 55800000 1500 0
3 Хан-Эрдэнэ 34.303.788 50 0
4 Их номгоны эх ХХК /Зэлмэ төв/ 21.602.800 50 0
  3. ХАЙПЕР, МИНИ МАРКЕТ
1 Номин Хайпер -32 20000000 1200 20
2 “Óгтаал”
  4.  ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР
1 Маарай ЗНБ 2469100 50 32
2 Хоо толгой ХХК 300000 50 32
3 Царам трейд ХХК 1945000 50 36
4 Тэнүүн далай ХХК 500000 50 0
1 Сант Асар ХХК /Piona Lounge баар/ 21.405.000 755 15
2 Грийт Эмпайр ХХК /Их монгол баар/ 8.850.100 1540 562
5. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
1 Өсвөрийн зохион бүтээгчдийн лабартори ахлах сургууль 5.600.000 1290 100
2 Сант сургууль 29.000.000 280 0
3 58 -р сургууль 17.249.000 872 720
– Төрийн захиргааны байгууллагаас: Зам тээврийн яам /180,0 сая. төгрөг/
– Боловсролын байгууллагаас: Сант сургууль /29.000.000 сая .төгрөг/
– Өсвөрийн зохион бүтээгчдийн лабартори ахлах сургууль /5.600.000 сая.төгрөг/
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …